Германы цагдаа нар террористуудыг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-04-20 15:55:24

БЕРЛИН. /Prensa Latina/. Германы Цагдаагийн газрын тусгай анги Саксон муж улсад террорист бүлгийн сэжигтэй таван гишүүнийг баривчилжээ.

Эдгээр хүмүүсийг террорист бүлэг байгуулсан мөн бусдын биед ноцтой бэртэл учруулж, санаатай аллага үйлдсэн зэрэг хуулийн зүйл ангиар буруутгасан байна.

Энэхүү баривчлах ажиллагааг Саксон муж улсын Фрайтал хотод явуулсан байна.

Холбооны прокурорын ерөнхий газраас мэдээлснээр, баривчлагдсан этгээдүүд  18-аас 49 насны хүмүүс бөгөөд Фрайтал Групп хэмээх террорист байгууллагад нэгдсэн ажээ.

Ойролцоогоор 200 орчим цагдаа нар Фрайтал дахь тэдний орон сууц руу дайрсан байна.

Эдгээр баривчлагдсан хүмүүс хэд хэдэн удаа дүрвэгсдийн гэр болоод дүрвэгсдэд тусалж буй хүмүүс рүү дайрсны дараа Холбооны прокурорын ерөнхий газраас дээрх ажиллагааг явуулсан байна.

Сэжигтэн Жастин С., К. Рико, Мариа К., С. Себастиан В. болон Майк С. нарын хэргийг лхагва гарагт шүүнэ. Холбооны прокурорын ерөнхий газрын үзэж байгаагаар, террорист бүлгийн гишүүд нь 2015 оны долдугаар сараас эхлэн өөрсдийнх нь үзэл суртлыг хүлээн зөвшөөрөөгүй германчууд болон гадаадын иргэд рүү удаа дараа халдаж байсан байна.

Х.Сарнай

 

相关新闻