Өнгөрсөн онд нийт цагаач, дүрвэгсдийн тоо 272 саяд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /BBC/. Өнгөрсөн онд дэлхийн даяарх цагаач, дүрвэгсдийн тоо 272 саяд хүрлээ гэж НҮБ мэдээллээ. Энэ нь сүүлийн арван жилд 51 саяаар өссөн үзүүлэлт ажээ.
НҮБ-ын Цагаачлалын агентлагийн тодорхойлсноор, цагаач гэдэг нь эх нутгаа орхин бусад улс орон эсвэл олон улсын хилийг даван нүүсэн хүн бүрийг хэлдэг байна. Тус байгууллагын мэдээлэлд дурдсанаар, дэлхий даяарх нийт цагаач, дүрвэгсдийн 48 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд долоо хүн тутмын нэг 20-оос доош насны залуус байна.