Уругвайд их хэмжээний кокаин хураан авжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОНТЕВИДЕО. /BBC/. Уругвай улсын нийслэл Монтевидео хотын боомт болон фермийн аж ахуйгаас 6 тонн кокаиныг
хураан авсан байна. Тус улсын түүхэнд ийм их хэмжээний мансууруулах бодис хураан
авсан анхны тохиолдол энэ болжээ.
Тэнгисийн цэргийн хүчин, гаалийн ажилтнууд Монтевидео хотын боомтоос 4.4 тонн кокаиныг илрүүлсэн бөгөөд уг мансууруулах бодисыг Того улсын нийслэл Ломе хотыг зорих шар буурцгийн гурилын чингэлгүүдэд нуусан байжээ.
Уругвайн олон
нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, дээр дурдсанаас гадна 1.5
тонн мансууруулах бодис фермийн аж ахуйгаас олджээ. Хураагдсан мансууруулах
бодисын нийт хэмжээг зах зээлийн ханшид шилжүүлвэл 1.3 тэрбум ам.доллартой
тэнцэх аж.
Сүүлийн жилүүдэд Латин
Америкийн орнуудаас Африк, Европ руу мансууруулах бодис тээвэрлэхдээ Уругвай
улсаар дамжуулах тохиолдол ихэссэн байна.