Баян-Өлгий аймгийн мал сүргийн тоо 23 мянгаар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-12-27 14:15:36

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Мал тооллогын урьдчилсан дүнгээр Баян-Өлгий аймгийн мал сүргийн тоо 2 сая 190 мянган толгойд хүрч, 2018 онтой харьцуулахад 23 мянгаар өсжээ.

2019 оны жилийн эцсийн мэдээгээр тус аймгийн малчид 5910 тэмээ, 98962 адуу, 158401 үхэр, 998135 хонь, 931808 толгой ямаа тус тус тоолуулжээ.

Тооллогын дүнгээс харахад, Өлгий, Алтай, Алтанцөгц, Бугат, Буянт, Ногооннуур, Улаанхус, Цэнгэл сумын малын тоо өсөж, бусдад сумын хувьд 1418-10293 толгойгоор тус тус буурсан байна. Эдгээр сумдын малын тоо багассан нь сүүлийн жилүүдэд махны үйлдвэрүүд олноор баригдаж, малчдын гараас малыг бэлэн мөнгөөр их хэмжээгээр худалдаж авч байгаатай холбоотой аж.

Харин хамгийн олон малтай сумаар Цэнгэл /312602 толгой/, Ногооннуур /241843/, Дэлүүн /228875/, Улаанхус /220909/ сумууд шалгарсан бол Өлгий сум хамгийн бага буюу 26873 толгой мал тоолуулсан байна. 

相关新闻