“NHK” БНАСАУ-ын талаар буруу ташаа мэдээ нийтэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /Kyodo/. Японы “NHK” сувгийн цахим хуудсанд БНАСАУ-ын пуужин Хоккайдо арлын орчимд унасан
гэх буруу ташаа мэдээ нийтлэгдсэн хэдий ч тун удалгүй залруулга хийжээ.
"Уг мэдээ манай цахим хуудсанд санамсаргүйгээр нийтлэгдсэн" гэж “NHK” суваг мэдээлжээ. Пүрэв гарагийн шөнө дунд “NHK” сувгийн цахим хуудсанд нийтэлсэн мэдээнд дурдсанаар, БНАСАУ-ын харвасан пуужин Хоккайдо арлын зүүн хэсгээс 2000 орчим километрын зайд тэнгист унасан ажээ.
Дээрх мэдээг цацагдсанаас хойш 20 орчим минутын дараа залруулж, хүлцэл өчжээ. БНАСАУ-ыг алсын зайн тусгалт баллистик пуужин турших гэх мэт өдөөн хатгасан ажиллагаа явуулж магадгүй хэмээн Япон болон бусад орон таамаглаж буй энэ цаг үед уг явдал болжээ.