НҮБ: ТАБНУ-ын хүн амын тэн хагасаас илүү хувьд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /Xinhua/.
Ирэх онд Төв Африкийн Бүгд
Найрамдах Улсын /ТАБНУ/ 2.6 сая иргэн буюу тус улсын хүн амын тэн хагасаас
илүү хувьд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай гэж НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн
ажилтнууд тооцоолжээ.
“Энэ оны 11
дүгээр сарын байдлаар ТАБНУ-д
700 мянга орчим хүн орон гэрээ орхисон бөгөөд 595 мянга гаруй хүн хөрш
зэргэлдээ орнууд руу дүрвэсэн” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио
Гутеррешийн хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик мэдээлсэн байна.
2020 онд ТАБНУ-ын
сургуулийн насны 1 сая гаруй хүүхдэд боловсролын салбарын хүмүүнлэгийн тусламж,
178 мянга орчим хүүхдэд хоол тэжээлийн дутагдлын эмчилгээ хэрэгтэй гэж С.Дюжаррик нэмж хэлжээ.