Өвөлжилтийн бэлтгэл 83.5 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын
бэлтгэлийг аймгийн дүнгээр 83.5 хувиар хангаад байгааг аймгийн ХХААГ-аас
мэдээллээ.
Энэ онд аймгийн хэмжээгээр 36
уст цэг шинээр гаргасан бөгөөд улсын төсвийн хөрөнгөөр зургаан гүн өрмийн
худаг, гадаадын төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр зургаан уст цэг байгуулжээ.
Харин орон нутгийн хөрөнгө оруулалтаар таван уст цэг, малчдын санаачилгаар 19
уст цэг гаргасан бөгөөд нийт өрхийн 96.4 хувь нь усаар хангагдсан байна.
Энэ онд нийт 2931 уст цэгийн
2851 буюу 96 хувь нь бүрэн ашиглагдахаар байгаа аж.