“like”-н тоог нуух туршилтыг АНУ-д явуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /TASS/.
“Instagram” нийгмийн сүлжээ энэ долоо хоногоос туршилтын журмаар АНУ-ын зарим
хэрэглэгчийн нийтлэлийн “like”-н тоог нууцлахаар болжээ. Энэ тухай тус
компанийн Ерөнхий захирал Адам Моссери “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
“Instagram”-д “like”-н
тоог нуух туршилтыг энэ жил бид хэд хэдэн улсад явуулсан. Бид туршилтынхаа
хамрах хүрээг өргөтгөж, ирэх долоо хоногт АНУ-д байгаа хэсэг бүлэг хүмүүсийг
хамруулна” хэмээн тэрбээр тэмдэглэсэн байна.
“Хэрэглэгчдэд учрах дарамт шахалт хийгээд
өрсөлдөх мэдрэмжийг бууруулах, илүү ойр дотныхоо хүмүүстэйгээ нягт холбоотой
байх боломжийг олгоход “like”-н тоог нууцлахын гол зорилго оршиж байгаа юм”
хэмээн Адам Моссери энэхүү шийдвэртэй холбогдуулан мэдэгджээ.
“Instagram” нийгмийн сүлжээ “like”-н тоог
нууцлах туршилтыг Австрали, Бразил, Итали, Ирланд, Канад, Шинэ Зеланд, Япон зэрэг улсад хэдийнээ эхлүүлээд байгаа юм. Энэхүү туршилтын үеэр бусад хүнд “like”-н тоо харагдахгүй
хэдий ч тухайн хэрэглэгч нийтлэлээ хэдэн “like” авсныг харах боломжтой гэнэ.