Д.Трампын туслах асан Ж.Болтон ном гаргахаар төлөвлөж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /Associated Press/.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Үндэсний аюулгүй
байдлын зөвлөх асан Жон Болтон ном бичих бодолтой байна. Энэ асуудлаар тэрбээр “Simon
& Schuster” хэвлэлийн
газартай хэдийнээ гэрээ байгуулаад байгаа аж.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, гэрээг тэрбээр хэдэн долоо хоногийн
өмнө байгуулжээ. Одоогоор Ж.Болтон юуны талаар, ямар нэртэй ном гаргах нь
тодорхойгүй байна. “CNN” телевизийн мэдээлснээр, тус номыг 2020 оны 11 дүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн
сонгуулиас өмнө гаргахаар төлөвлөж байгаа ажээ.