БНСУ-ын эмнэлэгтэй хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатарын дэмжлэгтэйгээр БНСУ-ын Сүвон дахь АЖҮ их сургуулийн эмнэлэгтэй Нийслэлийн Өргөө амаржих газар, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.
Хамтын ажиллагааны хүрээнд эмч нарыг урт болон богино хугацаагаар сургах, эмч мэргэжилтэн, профессорууд солилцох, багаж тоног төхөөрөмжөөр хангах, хамтарсан судалгаа шинжилгээ хийх зэрэг ажлууд өрнөх юм байна. Мөн тус эмнэлгийн Гадаад харилцааны мэргэжилтнүүд, удирдлага, эмч нарын баг 2020 оны эхээр Монголд айлчилж, хамтын ажиллагааны нарийн асуудлуудыг товлохоор болжээ.