Сумын заан болон залуу бөхчүүдийн барилдаан болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол бөхийн өргөөнд сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн 88 дахь удаагийн барилдаан 11 дүгээр сарын 3-нд болно.
Энэ нь 2019-2020 оны улирлын гурав дахь барилдаан бөгөөд энэ улиралд Увсын аймгийн харьяат Б.Батбаян, Х.Бумбаяр нар гараагаа сайхан эхлүүлсэн. Төв аймагт 10 дугаар сарын 27-нд 120 сумын заан барилдаж Увс аймгийн харьяат Б.Батбаян түрүүлж, Завхан аймгийн харьяат Ё.Гантулга үзүүрлэсэн. Энэ удаагийн барилдааны барилдах бөхийн тоог хязгаарлаагүй бөгөөд ням гарагийн барилдааныг 10 цагаас бүртгэж, 12 цагт эхлүүлэхээр товложээ.