Монголын хөлбөмбөгийн залуучуудын шигшээ баг Малайзыг зорив
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбооноос Растислав Бозик дасгалжуулагчтай Монголын хөлбөмбөгийн залуучуудын шигшээ баг 11 дүгээр сарын 6-10-нд Вьетнамд болох 19 хүртэлх насны Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны “J” хэсэгт тоглох гэж байгаа талаар мэдээллээ.
Тэд эх орондоо бэлтгэлээ базааж,
дээд лигийн “Хангарьд”, “Хаан Хүнс Титэм” зэрэг клубүүдтэй нөхөрсөг тоглолт
хийсэн юм. Хөлбөмбөгийн 19 хүртэлх насны шигшээ баг өнөөдөр өглөө Малайзыг
зорилоо. Манай залуус Малайз улсад цаг агаарт болон амьд зүлэг дээр тоглох бэлтгэлийг 11 дүгээр сарын 4-нийг хүртэл хийнэ. Япон, Вьетнам, Гуамын
багуудтай Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны “J хэсэг”-т багтсан Монголын
шигшээ эхний тоглолтоо 11 дүгээр сарын 6-нд Вьетнамтай хийж 11 дүгээр сарын 8-нд Япон, 10-нд Гуамтай тоглох
хуваарьтай байна.
19 хүртэлх насны шигшээ багийн
бүрэлдэхүүн:
Хаалгачид: Х.Цэнгүүн /Хараацай/,
С.Ананд /Дэрэн/, А.Мэндбаяр /Дэрэн/
Тоглогчид: Т.Хаш-Эрдэнэ /Дэрэн/,
Э.Эрхэмбаяр /Дэрэн/, М.Мөнххүслэн /Дэрэн/, М.Нямдаваа /Дэрэн/, Г.Бат-Оргил
/Дэрэн/, Б.Бат-Эрдэнэ /СП Фалконс/, Н.Билэгсайхан /СП Фалконс/, О.Оюунболд /СП Фалконс/,
Б.Батбаяр /Хөх Чоно/, П.Ууганбаяр /Улаанбаатар/, Э.Мижиддорж /Ховд Вестерн/,
Ж.Эрдэнэзолбоо /ДМЮ/, Э.Алтангэрэл /ДМЮ/, Н.Ананд /ДМЮ/, М.Тэмүүжин /ДМЮ/,
М.Буянт /Атлетик 220/, Б.Лхагвасүрэн /Би Си Эйч Лионс/, Б.Ганбат /Эрчим/,
Б.Ган-Эрдэнэ /Эрчим/, Ч.Нямбаяр /Төв Буганууд/
Ахлах дасгалжуулагч: Растислав
Бозик, туслах дасгалжуулагч: Э.Ганзориг, хаалгачийн дасгалжуулагч: Б.Нармандах,
багийн эмч: Б.Баттөмөр