"Хуримтлалтай, хувьцаатай иргэн" аян Баян-Өлгий аймагт үргэлжилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын
2019 оны 296 тоот тогтоолоор “Хуримтлалтай, хувьцаатай иргэн” аяныг аравдугаар
сарын 14-нөөс ирэх сарын 12-ныг хүртэл орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэсэн
билээ.
Тус шийдвэрийн хүрээнд Санхүүгийн зохицуулах
хороо, “Эрдэнэс Тавантолгой” компани, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны
төвлөрсөн хадгаламжийн төв болон брокер дилерийн компаниудын төлөөллөөс бүрдсэн
ажлын хэсэг Баян-Өлгий аймагт энэ сарын 21,24-ний өдөр ажиллахаар болжээ.
Тухайн хугацаанд аймгийн төв болон хөдөө сумдын
иргэдтэй уулзаж, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны өөрчлөлттэй
холбоотой анхан шатны баримтуудыг цахимжуулах, хянаж нягтлах, гарсан алдаа,
зөрчлийг засаж залруулах, иргэдийн хөрөнгийн зах зээлийн мэдлэг, ойлголтыг
нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудыг зохион байгуулах ажээ.