Ази тивийн өсвөрийн аваргын төлөө Т.Номин-Эрдэнэ тулалдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-17 16:47:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арабын нэгдсэн Эмират улсын Фужирах хотноо Азийн боксын холбооны түүхэн дэх хамгийн олон оролцогчидтой боксын Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд 26 орны 239 өсвөрийн тамирчид хүч, хурд, ур чадвараа сорьж байна.


Манай баг энэхүү тэмцээнд 3 тамирчин медалийн болзол хангасан бөгөөд Т.Номин-Эрдэнэ өнөөдөр алтан медалийн төлөө БНХАУ-ын тамирчинтай тулалдана.


Монгол улсаа төлөөлөн охидын жинд: 46 кг-д Т.Мөнгөнзул /Өмнөговь аймаг/, 48 кг-д Д.Номин-Эрдэнэ /Red bulls club/, 52 кг-д Э.Номин-Эрдэнэ /Өмнөговь аймаг/, 57 кг Т.Номин-Эрдэнэ /Хилчин спорт хороо/. Хөвгүүдийн жинд: 46 кг-д Ц.Сансар /Хангарьд спорт хороо/, 48 кг-д Б.Баяр-эрдэнэ /БТСДС/, 50 кг-д Д.Ганболд /БТСДС/, 52 кг-д Т.Наранбаатар /Дорнод аймаг/, 57 кг-д М.Одсүрэн /Хангарьд спорт хороо/, 60 кг-д Б.Анхбаяр /БТСДС/, 63 кг-д Ч.Элбэг /Сэлэнгэ аймаг/ нар хүч үзэж байгаа бол дасгалжуулагчаар Г.Ганхуяг, С.Дашбурмаа, Д.Баасандорж, Ж.Еркин, Э.Ундрам нарын багш, дасгалжуулагчид өсвөрийн тамирчдын хамт оролцож байгаа юм.



相关新闻