“Дубай опен-2016” тэмцээнд Д.Номин-Эрдэнэ өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-04-13 09:16:02

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо 18 дахь удаагаа зохион байгуулж байгаа “Дубай опен-2016” тэмцээн өнгөрсөн даваа гарагт эхэллээ.

Энэ сарын 11-19-нд болох тус тэмцээнд 41 орны 144 шатарчин оролцож байна. Тэдний дотор эрэгтэй 48 их мастер, эмэгтэй 8 их мастер, эрэгтэй 39 олон улсын мастер, эмэгтэй 6 олон улсын мастер нийт 116 олон улсын цолтой шатарчид өрсөлдөж байгаа юм.

Манай улсаас эрэгтэй олон улсын мастер, эмэгтэй их мастер Д.Номин-Эрдэнэ оролцож байна. Д.Номин-Эрдэнэ эхний өрөгтөө Хятадын шатарчинг хожжээ.

Д.Өлзий

相关新闻