Хутаг-Өндөр сумын малчид 19,0 мянган тонн хадлан бэлтгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг дарга П.Итгэлбаяр мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлээ 88,0 хувиар хангаад байна гэж ярилаа.
Сумын
хэмжээгээр малчид 19,0 мянган тонн хадлан бэлтгэж, өвөлжөө, хаваржаандаа татаж
нөөцлөх ажил хийж байна. Ирэх өвөл сумын хэмжээгээр 323,0 мянган толгой мал өвөлжүүлэхээр тооцож бэлтгэлээ хангаж
байгаа. Өвөл, хаврын таагүй нөхцөлд хэрэглэхээр суман аюулгүйн нөөцөд 100 тонн
өвс авсан талаар сумын удирдлага мэдээллээ.