"Эрчим" клуб 2019 оны аваргаар тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт спортын төв ордонд волейболын Залуучуудын УАШТ болж өчигдөр /2019.09.29/ дүнгээ гаргасан бөгөөд эрэгтэй төрөлд “Эрчим” клуб, эмэгтэй төрөлд “Энагурэ” клуб тус тус аваргаар тодорлоо.
Энэ жилийн залуучуудын УАШТ-д эмэгтэй 11, эрэгтэй 9 багийн 300 гаруй тамирчид оролцсон. Эрэгтэй хүрэл медалийн төлөө Хос Бар RKH болон Алтайн Барс Хилчин клубууд хооронд болж 3-1 харьцаатай Р.Хангай дасгалжуулагчтай Хэнтий аймгийн Хос Бар RKH клуб хожил байгуулж хүрэл медалийг хүртсэн. Хүрэл медалийн төлөөх тоглолтод Хос Бар RKH клуб 25-20, 25-21, 20-25, 25-22 харьцаатай ялалт байгуулснаар залуучуудын УАШТ-ээс анхны медалиа хүртэж байна. Аваргын алтан медалийн төлөө ДЦС-IV ТӨХК-ий “Эрчим” клуб болон Хасу мегаватт ХХК-ий “Мегастарс” багууд өрсөлдөж “Эрчим” клуб хожил байгуулж 2019 оны залуучуудын УАШТ-ий алтан медалийн эзэд болжээ.
Эрэгтэйчүүдээс “Эрчим” клуб аваргын
алтан медалийн эзэд болсон бол “Мегастарс” клуб, “Хос Бар RKH” клуб мөнгө,
хүрэл медаль хүртлээ. Харин эмэгтэйчүүдээс “Энагурэ” клуб алтан медаль хүртэж, “Тэнүүн-Огоо”
клуб мөнгө, “Хилчин-Ти Жи” клуб хүрэл медаль тус тус хүртсэн байна. Тус тэмцээний “Шилдэг хамгаалагч”-аар
“Энагурэ” клубийн Н.Баасанжав (эмэгтэй), “Хос Бар RKH” клубийн Э.Энхманлай
(эрэгтэй), “Шилдэг довтлогчоор “Тэнүүн-Огоо” клуб Б.Цолмон (эмэгтэй), “Мегастарс”
Э.Энх-Амгалан (эрэгтэй), “Шилдэг холбогч”-оор “Хилчин-Ти Жи” клуб Д.Намуун
(эмэгтэй), “Эрчим” клуб О.Золбоо (эрэгтэй), Тэгш тоглогч буюу Үнэ цэнтэй
тоглогчоор “Энагурэ” клуб С.Булгантамир (эмэгтэй), “Эрчим” клуб Б.Батсуурь
(эрэгтэй) нар тус тус шалгарлаа.