НӨАТ-ын сугалаагаар 15 мянга 688 азтан тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-04-11 09:04:13

НӨАТ-ын ээлжит сугалаа өчигдөр буюу энэ сарын 10-ны өдөр болж, 15 мянга 688 азтан тодров.

Энэ удаагийн сугалаагаар Супер азтан буюу 50 сая төгрөгийн азтан тодроогүй бөгөөд хамгийн ихдээ 1 иргэн 20 сая төгрөг хожлоо. Мөн 18 азтан тус бүр 4 сая төгрөг, 152 хүн тус бүр 500 мянган төгрөг, 1386 азтан 100 мянган төгрөг хожсон бол 14 мянга 111 азтан 20 мянган төгрөгийн эзэн болов.

Энэ удаагийн сугаалаа нь НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээс хойших 8 дахь тохирол юм. Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд нийт 35 мянга 932 цэгээр дамжуулан НӨАТ-ын урамшуулал, сугалааны нийт 4 сая 795 мянга 314 баримт хэвлэсэн байна.

相关新闻