Монголын өсвөрийн баг Вьетнамын шигшээд 0:7-оор хожигдлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-19 13:18:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөвгүүдийн баг Азийн 16 хүртэлх насны хөвгүүдийн АШТ-ий урьдчилсан шатны тэмцээний гурав дахь тоглолтоо лхагва гарагт /2019.09.18/ талбайн эзэн Вьетнамын шигшээ багтай хийж 7:0-ээр ялагджээ.


Манай багийн хувьд эхний тоглолтод Макаог 0:1-ээр хожиж, дараа нь Австралийн багт 2:1-ээр хожигдсон. Азидаа өндөр чансаатай Вьетнамын өсвөр, залуучуудын шигшээ баг Азийн АШТ-д тогтмол амжилттай тоглодог билээ. Тухайлбал, 2000 онд 17-гоос доош насны шигшээ баг нь Азийн АШТ-ий дөрөвдүгээр байр, 23-аас доош насны шигшээ баг нь 2018 онд Азийн АШТ-ий мөнгөн медаль хүртсэн юм.


Өсвөрийн шигшээ баг дараагийн тоглолтоо энэ сарын 22-нд Зүүн Тиморын багтай хийнэ.

相关新闻