Хүүхдийн спортын их наадамд Баянхонгорын тамирчид зургадугаар байрт шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-09-17 22:25:03

Баянхонгор /МОНЦАМЭ/. Хүүхдийн спортын VI их наадамд Баянхонгор аймгаас спортын 13 төрөлд 159 тамирчин, 14 дасгалжуулагч амжилттай оролцож, нийлбэр дүнгээрээ зургадугаар байрт шалгарчээ.

Тодруулбал, Баянхонгор аймгийн тамирчдаас чөлөөт бөхийн төрөлд 4, хөнгөн атлетикийн төрөлд 4, бокс 1 буюу нийт 9 алт, крикет 2, бокс 1, жудо бөхийн төрөлд 1 буюу нийт 4 мөнгө, чөлөөт бөх 3, теннис 2, таэквандо 1, даам 1 буюу нийт 7 хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан байна.

Сонирхуулахад, тус наадамд Булган, Орхон, Төв, Хэнтий, Дархан-Уул аймгийн баг тамирчид эхний таван байрт шалгарчээ.


相关新闻