Авьяаслаг Монголчууд шоуны шалгаруулалт Дорнодоос эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДМонгол HD телевизээс зохион байгуулдаг “Авьяаслаг Монголчууд” теле шоуны Зүүн бүсийн бүртгэл, шалгаруулалт өнөөдрөөс Дорнод аймагт эхэллээ.
Бүртгэлийг аймгийн Хөгжимт драмын театр дээр явуулж байна. Хоёр өдөр үргэлжлэх бүртгэлд ямар нэгэн хураамж төлөхгүй, товч анкет бөглөж, 4 хувь цээж зурагтайгаа ирэхэд болно гэдгийг шалгаруулалтын багийнхан хэлж байлаа. Хэрэв баг, хамтлагаар оролцох бол хүн бүр тус тусын анкетыг бөглөж мандатаа авах юм байна. Нас, хүйс, мэргэжил, боловсрол харгалзахгүй, өөрийгөө авьяастай гэж үнэлж байгаа хэн бүхэнд нээлттэй аж. Уг шоу төслийн багийнхан улсын хэмжээнд баруун, зүүн, төв гэж бүсчлэн шалгаруулалтаа явуулж байгаа юм.
Б.Туяа