"Эерэг дуран" уралдааны бүтээлийг энэ сарын 18 хүртэл хүлээн авна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн төвөөс "Эерэг дуран" гэрэл зургийн уралдааныг зарлажээ.
Олон нийтийн сүлжээнд эерэг хандлага бий болгох, эерэг мэдээ мэдээллийг түгээх, аливаа зүйлийг шүүмжлэх бус зөв талаас нь харж хэвшүүлэх зорилгоор тус уралдааныг зарласнаа зохион байгуулагчид хэлж байна.
Хүрээлэн буй орчиндоо болж буй эерэг үйл явдлыг гэрэл зургаар баримтжуулан, тохирох эерэг тайлбарыг бичиж ynjmaa888@yahoo.com хаягт илгээснээр Баянхонгор аймгийн Залуучуудын хөгжлийн төвийн албан ёсны хуудсанд гэрэл зураг нь байрших бөгөөд цуглуулсан лайк, шэйр, сэтгэгдлийн тоогоор эхний гурван байрыг шалгаруулж, урамшуулна.
Гэрэл зургийг энэ сарын 18-ны өдрийн 18 цаг хүртэл хүлээн авах аж.