Баяннуур сумын сургууль ойн баярын өмнө өнгөө заслаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Баяннуур сумын сургуулийн барилгын засварын ажлыг “Булган
барилга” ХХК гүйцэтгэн хүлээлгэж өглөө. Аймгийн орон нутгийн төсвийн 150,0
сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сургуулийн барилгын засварыг хийжээ. Тус сургууль
байгуулсаны 40 жилийн ойг ирэх долоо хоногт тэмдэглэх бөгөөд иргэд, төгсөгчдийн
хандиваар сургуулийн дотуур байрны дээврийг будаж, хулдаас, ширээ
сандлыг шинэчилснээс гадна сургуулийн гаднах хашаа, анги танхимыг тохижуулж
байна гэж сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
Б.Батхуяг ярилаа.