“Angel Has Fallen” шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ВАШИНГТОН. /AP/. “Lionsgate”, “Millennium” компанийн
уран бүтээл “Angel Has Fallen” нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 21.25 сая ам.долларын орлого олж, тасалбарын
борлуулалтаараа Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ.
“Fallen” цувралын гуравдугаар анги “Angel Has
Fallen” киноны өмнө “Olympus Has Fallen” 2013 онд, “London Has Fallen” 2016 онд тус тус үзэгчдийн хүртээл болсон юм. Найруулагч Рик Роман Вогийн
бүтээсэн “Angel Has Fallen” адал явдалт кинонд жүжигчин Жерард Батлер, Морган Фриман нар гол дүр бүтээсэн байна.
Шилдэг кинонуудын
жагсаалтын хоёрдугаарт “Good Boys” инээдмийн кино 11.75 сая ам.долларын орлогоор бичигдсэн бол “Sony” компанийн уран бүтээл “Overcomer” 8.2 сая ам.долларын орлого олсноор удаалжээ.
Жагсаалтын дөрөвдүгээрт “Disney” компанийн “The Lion King” киноны уран сайхны хувилбар бичигдсэн байна. 1994 онд үзэгчдийн хүртээл болсон ижил нэртэй хүүхэлдэйн киноноос сэдэвлэн бүтээсэн уг кино дэлхий дахинаас 1508 сая ам.долларын орлого олжээ. Үүний дараа “Fast and Furious” цувралын шинэ анги “Hobbs and Shaw” кино жагссан байна.