Тайваньд газар хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-08 14:32:01
Yesukheitumur Tumurbaatar

ТАЙБЕЙ. /CGTN/. Пүрэв гарагт Тайванийн зүүн эргээс холгүй далайн гүнд 6.4 магнитуудын хүчтэй газар хөдөлж, чичирхийлэл нь нийслэл Тайбей хотод мэдрэгджээ.


Хятадын газар хөдлөлт судалгааны төвийн мэдээлснээр, өглөөний 5:28-д Илань хотоос холгүй далайн 30 километрийн гүнд газар хөдлөлтийн голомт мэдрэгдсэн байна.


Газар хөдлөлтийн чичирхийллийн улмаас Тайбэй хотын 1400 гаруй барилга, байшин цахилгаангүй болжээ. Одоогийн байдлаар хохирлын тухай мэдээлэл байхгүй байна.


Газар хөдлөлттэй холбогдуулан гамшгийн үед хариу арга хэмжээ авах төв бэлэн байдалд шилжжээ.

相关新闻