Майдар эргэх ёслолын зан үйл боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-07-29 13:01:27

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Сайхан сумын Ёндондаржаалан хийд тус суманд анх удаа майдар эргэх ёслол үйлдлээ.

          Майдар эргэх ёслол нь майдар бурхан заларч эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд тэдний амар амгалан оршихыг бэлгэдэж ивээлээ хайрлаж буйг харуулсан шашны зан үйл гэж тус хийдийн лам Б.Түвшинбат ярив. Шашны зан үйл өдрийн турш үргэлжилж, бэсрэг наадам хийгээд бүрэнхийд сор залах үйлээр өндөрлөжээ.

          Ёндондаржаалан хийд нь Угалзын лам Лувсанжамцын нэрэмжит юм. Олноо “Угалзын багш” хэмээн хүндлэгдсэн Лусанжамц нь гавж, агримбын мяндагтай бөгөөд түүний шашны зан үйл, гүн ухааны олон тайлбар, соёмбо үсгийн холбогдол бүхий түвд хэлээр бичсэн хоёр боть ном Улсын номын санд байдаг.

相关新闻