Үндэсний сурын залуу харваачид аваргаа шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-07-26 10:20:40

Булган /МОНЦАМЭ/. Монгол үндэсний сурын харвааг дэлгэрүүлэх, залуу харваачдын ур чадварыг хөгжүүлэх зорилгоор Булган аймгийн үндэсний сурын залуу харваачдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг наймдугаар сарын эхээр Булган суманд зохион байгуулна.

Үндэсний сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сорих энэ харваанд тус аймгийн харьяат, улс, аймгийн цолгүй харваачдыг оролцуулах юм.

Аймгийн хэмжээнд “Монгол нум сум” хөтөлбөр хэрэгжиж байгаа учраас тэмцээнд оролцох тамирчдыг сургалтын нум сумаар харвуулна. Хана харваанд 20, хасаа харваанд 20, нийт 40 сум харваж нийлбэр оноогоор дүнг гаргана гэж аймгийн Биеийн тамир, спортын хорооны дарга А.Ханддорж хэллээ.

 Залуу харваачдын тэмцээнийг аймгийн Биеийн тамир спортын газар, Булган сумын үндэсний сурын “Өлзийбүрэн” холбоо хамтран зохион байгуулах ажээ.

相关新闻