БНСУ-аас хүнсний тусламж хүлээн авахаас татгалзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ, АНУ-ын цэргийн хүчин хамтарсан сургууль явуулахаар
төлөвлөсөнтэй холбогдуулан БНСУ-аас хүнсний тусламж хүлээн авахаас татгалзаж
байна гэж БНАСАУ мэдэгджээ.
Энэ талаар БНАСАУ болон Дэлхийн хүнсний байгууллагын /WFP/ төлөөлөгчдийн ажлын түвшний уулзалтын үеэр мэдэгдсэн гэж Үндэстнээ нэгтгэх яамны төлөөлөгч мэдээлсэн байна. "WFP" байгууллагаар дамжуулан БНАСАУ руу 50 мянган тонн цагаан будаа илгээнэ хэмээн БНСУ өмнө нь мэдэгдээд байсан юм.
БНСУ-ын Засгийн газар одоо БНАСАУ-ын дээрх шийдвэрийг баталгаатай эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд БНАСАУ-ыг эцсийн шийдвэрээ гаргах хүртэл цагаан будааг хүргэх ажиллагаа зогсонги байдалд орох төлөвтэй байна.
"Өнгөрсөн онд БНАСАУ
2008 оноос хойших хамгийн бага хэмжээний ургац хураасан бөгөөд үүнтэй холбоотойгоор
тус улсын 10 сая орчим иргэн буюу нийт хүн амын 40 орчим хувьд хүнсний тусламж нэн шаардлагатай
байна" гэж НҮБ-ын байгууллагуудын хамтарсан тайланд мэдээлсэн билээ.