“Инээмсэглэл, эерэг хандлага-эрүүл мэнд 90” аян зохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-07-25 11:17:07

Булган /МОНЦАМЭ/. Булган аймагт эрүүл мэндийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг ирэх сард тэмдэглэнэ. Аймгийн эрүүл мэндийн газраас ойг угтаж “Инээмсэглэл, эерэг хандлага-эрүүл мэнд 90” аяныг зохион байгуулж, эрүүл мэндийг дэмжигч байгууллага, өрх, иргэний туршлага, арга зүйг сурталчлах ажил хийж, 1600 иргэнийг сургалтад хамруулсан аж.

Аймгийн хэмжээнд эрүүл мэндийг дэмжигч байгууллага 24, улсын өргөмжлөлтэй эрүүл мэндийн байгууллага гурав, орон нутгийн эрүүл мэндийг дэмжигч байгууллага 184, эрүүл мэндийг дэмжигч өрх 546, эрүүл мэндийг дэмжигч иргэн 2146 байна.

Сүүлийн хоёр жилд эрүүл мэндийг дэмжигч байгууллагын тоо 47, өрхийн тоо 236, иргэний тоо 196-аар тус тус нэмэгджээ.

相关新闻