Энэ долоо хоногт бороотой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-07-23 10:52:42

Булган /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногийн цаг агаарын мэдээгээр Булган аймагт ихэнх хугацаанд бороотой гэж аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн инженер Б.Нандинбат мэдээллээ.

          Долдугаар сарын  26-наас 27-нд ихэнх нутгаар, 24, 28-нд зарим газраар, 25-нд нутгийн баруун болон хойд хэсгээр бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи ширүүснэ гэж мэргэжилийн байгууллага мэдээлэв. Энэ хугацаанд агаарын температур өмнөх хоногуудаас ялимгүй сэрүүсч, шөнөдөө 9-14, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

          Сэлэнгэ мөрөн, Орхон голын эрэг дээр орших Сэлэнгэ, Орхон сум байгуулагдсаны 60 жилийн ойн баяр наадам усны түвшин нэмэгдсэн, хур бороо элбэгтэй үед болж байгаа учир иргэдийг үеэр усны аюулаас сэрэмжлэх, гол ус гатлахдаа болгоомжтой байхыг мэргэжлийн байгууллага анхааруулсан байна.

相关新闻