“Анхдагч Булган” сурах бичигтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Боловсол, соёл, урлагийн газар “Анхдагч Булган” сурах бичиг зохиож хэвлүүлээд байна.
Аймгийн ерөнхий боловсролын сургуулийн III, IV, V ангийн сурагчдад зориулсан орон нутгийн сурах бичгийг ирэх намар буюу 2019-2020 онд хичээлийн жилээс эхлэн хичээлээс гадуурх үйл ажиллагааны цагт судална.
Анхдагч, алдартнаараа бахархдаг нутгийнхаа тухай мэдлэг мэдээллийг сургуулийн сурагчдад өгөх зорилгоор энэ сурах бичгийн бэлтгэсэн аж.
Аймгийн түүхийн дурсгалт газрууд, алдартнууд, сум бүрийн онцлог, сонин содон мэдээллийг агуулсан сурах бичгээр дамжуулан хүүхэд багачуудад “Анхдагчдын өлгий нутаг” гэдэг бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилго тавьж буй гэж аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Эрдэнэбаатар ярилаа.