Гомбодорж заан 320 кг хүнд чулуу өргөж байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-07-19 15:20:15

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн музейн өмнө байх Монгол Улсын заан Магсарын Гомбодоржийн өргөсөн чулууг олон түмэн сонирхдог.

Тэрээр 40 насандаа 320 кг хүнд жинтэй хүнд чулууг өргөж хүний амь аварсан гэдэг. Заан М.Гомбодорж 1910 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин хошой Чин ван Ханддоржийн хошуу одоогийн Булган аймгийн Орхон сумын нутаг Бийрийн голын элсэн сайрын нуга гэдэг газар мэндэлжээ.

Түүний барилдаж байгаа бөхийнхөө хоёр гарыг хумин холбож барин баруун солгойгүй тонгордог үндсэн мэх нь тодорхой хугацаагаар хоригдож байсан тухай бөх судлаач Ө.Мяхлай “Булганхангайн бөхчүүд” номондоо дурджээ.

Заан Гомбодоржийн тухай олон домог хууч яриа олон байдгийн нэгэн баримт аймгийн музейн өмнө байгаа нь энэ юм.

相关新闻