Соёлын салбарын боловсон хүчний хангамж 53,0 хувь болж өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-07-17 12:29:02

Булган /МОНЦАМЭ/ Төрөөс хэрэгжүүлж байгаа “Соёлын бодлого”-ыг орон нутагт хэрэгжүүлэн ажилласнаар тус салбарын мэргэжилтэй боловсон хүчний эзлэх хувь Булган аймагт 53 хувьд хүрч, өмнөх оноос зургаан хувиар өссөн гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Соёлын салбарын 20 уран бүтээлчийг мэргэшүүлэх чиглэлээр сургаж, ОХУ-ын Буриад Улсад 35 оюутан дуу хөгжмийн багш мэргэжлээр суралцуулж байна.

Энэ онд “Залуучуудын урлагийн наадам”, “Булган хотын хавар” урлагийн наадмыг зохион байгуулж, Булган сумын 37 байгууллагын 250 ажиллагсад болон 16 сум нэг тосгоны 180 гаруй залуучуудын авьяас билгийг сорьсон байна.

Мөн соёлын байгууллагуудын эрхлэгч, удирдлагуудын “Соёлын довтолгоо” аялан тоглолтыг аймгийн хэмжээнд зохион байгуулсан нь иргэдэд соёлын салбарын үйл ажиллагааг сурталчлах, харилцан туршлага судлахад чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо гэж аймгийн Засаг дарга дүгнэв. 

相关新闻