Баяр наадмаар “Цэвэрхэн наадацгаа, хандлагаа өөрчилье” аян өрнүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-07-14 22:37:38

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар Үндэсний баяр наадмын үеэр нийтийн эзэмшлийн талбайд хогийн сав тавьж, “Цэвэрхэн наадацгаа, хандлагаа өөрчилье” аян өрнүүлжээ.

- Аймгийн 16 сум, 1 тосгоны нийтийн эзэмшлийн талбайд байршуулах хог ангилан ялган хийх 170 ширхэг савыг хүлээлгэн өгсөн. Ингэснээр сумын иргэд баяр наадмаа хог хаягдалгүй цэвэрхэн тэмдэглэх боломж бүрдүүлсэн гэж аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн М.Алтанцэцэг ярилаа.

Тус аймаг энэ жилийн төсөвт сумын нийтийн эзэмшлийн талбайд хог ангилан хийх сав байршуулахаар 150,0 шахам сая төгрөг төлөвлөн хэрэгжүүлээд байна.

相关新闻