Салбар аж ахуйн нэгжийн татварын хэмжээг өөрчилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Татварын хэлтэст салбар аж ахуйн нэгжээр
бүртгэлтэй аж ахуйн нэгжийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хэмжээг
шинэчлэн тогтоожээ.
Тус
аймгийн ИТХ-ын гаргасан үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг өөрчлөн
нэмэгдүүлсэн шийдвэрийг ирэх оноос эхлэн мөрдөх юм.
- Монгол
Улсын үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн дагуу нутгийн өөрөө
удирдах байгууллагын эрх хэмжээний хүрээнд орон нутагт байдаг салбар аж ахуйн
нэгжүүдийн үл хөдлөх хөрөнгийн албан татварыг ахиулан 1,0 хувь болгосон. Орон
нутагт бүртгэлтэй аж ахуйн нэгжийн үл хөдлөх хөрөнгийн албан татвар 0,6 хувь
байгаа юм. Татварын энэ бодлогоор орон нутагт дахь аж ахуйн нэгжийн тоо, төсвийн
орлого нэмэгдэхээс гадна хөрөнгө оруулалт татах боломжтой гэж аймгийн Татварын
хэлтсийн дарга Д.Лхагвасүрэн ярилаа.
Тус аймагт
салбар аж ахуйн нэгжээр бүртгэлтэй 50 шахам газар байдаг юм байна.