Рашаант сум энэ жил 9,1 мянган га талбайд тариалалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-06-25 21:45:41

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Рашаант сум энэ жил 9,1 мянган га талбайд тариалалт хийж дууслаа гэж тус сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ ярилаа.

          Тус сумын 13 аж ахуйн нэгж, дөрвөн иргэн тариалалт хийснээс улаан буудай 6157, овьёос 250, малын тэжээл 333 га талбайд тариалжээ. Тосны ургамал төлөвлөсөн хэмжээнээс гурав дахин их буюу 2384 га талбайд тариалсан байна.

          Төмс, хүнсний ногооны аж ахуйг тус суманд 34 иргэн эрхэлж байна. Тэд энэ жил 3,4 га-д төмс, 2,2 га-д хүнсний ногооны үр суулгажээ.

相关新闻