Төл бойжилт 98 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд мал аж ахуйн өвөлжилт, хаваржилт урд жилүүдтэй харьцуулахад өнтэй, тайван байжээ. Зургадугаар сарын 10-ны байдлаар нийт малын 0.6 хувь буюу 24.746 толгой мал хорогдсон бол оны эхний 1.9 сая хээлтэгчээс 63.2 хувь буюу 1.2 сая нь төллөж, 21.676 төл хорогджээ. Төл бойжилт 98.2 хувьтай байна.
2018 оны жилийн эцэст Баянхонгор аймаг мал тооллогоор 4.2 сая толгой мал тоолуулсан бөгөөд улсад нийт малын тоогоор зургаадугаарт, ямааны тоогоор нэгдүгээрт, тэмээний тоогоор хоёрдугаарт, үхрээр 9, адуугаар 10, хониор 11 дүгээр байрт оржээ.