Эвдрэлд орсон газрын 20,1 хувь ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгоогүй талбай байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-06-18 15:02:44

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл олгоогүй байхад 464,59 га талбайд уул уурхайн үйл ажиллагаа явуулсны улмаас эвдрэлд орсон талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсийн мэдээлэлд дурджээ.

Бүрэгхангай, Орхон, Тэшиг зэрэг есөн сумын нутагт уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрын тооллого, судалгааны ажлыг “Экотон” ХХК-иар хийлгэж тогтоожээ.

Аймгийн хэмжээгээр нийтдээ 2301,97 га газар ашигт малтмал олборлолтын нөлөөгөөр эвдрэлд орсон байна гэж үзсэн байна. Бүрэгхангай суманд аймгийн хэмжээний нийт эвдэрсэн газрын 87,7 хувь буюу 2020,1 га талбай уул уурхайн улмаас “сүйтгэгдсэн” аж. Мөн Дашинчилэн, Хишиг-Өндөр, Тэшиг зэрэг суманд эврэлд орсон газар багагүй байгаа юм байна.

相关新闻