Амар мөрөн дээгүүрх автомашины гүүрийг холбожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-05-31 13:10:13

БЛАГОВЕЩЕНСК. /TASS/. Амар мөрөн дээгүүр тавьж буй автомашины гүүрийг холбох ёслол өнөөдөр ОХУ болон БНХАУ-ын хилийн бүсэд боллоо.


Ёслолд ОХУ-ын талаас Алс Дорнодын Холбооны тойрог дахь тус улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч, шадар сайд Юрий Трутнев, Алс Дорнод болон Арктикийг хөгжүүлэх яамны сайд Александр Козлов оролцжээ. Барилгачид гүүрний хоёр талд хамгийн сүүлийн боолтыг эргүүлж чангалсны дараа хилийн завинаас гэрлээр дохио өгсөн байна.


ОХУ-ын Амар мужийн Благовещенск хотыг БНХАУ-ын Хэйхэ хоттой холбох автомашины хил дамнасан гүүрийн барилгын ажлыг 2016 оны сүүлээр эхлүүлжээ. Уг гүүрний нийт урт нь нэг гаруй км юм.  Благовещенск – Хэйхэ хил дамнасан гүүрийн зорчигчдын урсгал жилд 3 сая орчим хүн, харин ачааны урсгал нь ойролцоогоор 6 сая тонн буюу 300 мянга орчим автомашин байх аж.


相关新闻