Сайхан суманд үндэсний бөхийн домогт аваргын хөшөөг босголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-05-30 23:21:31

Булган /МОНЦАМЭ/ Монгол үндэсний бөхийн домогт аварга Шагдарын Намхайн хөшөөг Булган аймгийн Сайхан суманд босголоо.           

        Монгол Улсын баатар, “залуу жанжин” хэмээн алдаршсан Ж.Лхагвасүрэнгийн нэрэмжит тус сумын сургуулийг 1989 онд төгсөгчид их аваргын хөшөөг босгох санаачилга гарган хэрэгжүүлсэн байна. Их аваргын хөшөөний нээлтийн ёслолд Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, улсын заан Н.Түвшинбаяр нар оролцлоо.

Үндэсний бөхийн домогт Ш.Намхай аварга 1885-1910 оны хооронд даншиг болон арван засаг зэрэг улсын хэмжээний бүх томоохон  наадамд 26 удаа түрүүлсэн бөгөөд Богд хааны ивээлт бөх байжээ.

相关新闻