“Сурын нээлтийн харваа” боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-05-25 20:46:25

Булган /МОНЦАМЭБулган аймаг “Монгол нум сум” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, үндэсний соёлын өв санг хадгалах, түгээн дэлгэрүүлэх, шинэ залуу сурын харваачдыг бэлтгэх, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор “Сурын нээлтийн харваа” зохиодог нь үр дүнтэй байгаа талаар Булган сумын Засаг дарга Д.Наранбаяр ярилаа.

Энэ жилийн тэмцээн өнөөдөр буюу бямба гарагт болж, Булган, Баян-Агт, Бүрэгхангай, Хангал сумын нийт 26 харваач оролцсон байна.

Эрэгтэй харваачдаас тэргүүн байрыг Булган сумын М.Мөнхбаатар, дэд байрыг Бүрэгхангай сумын А.Лувсансүрэн, гутгаар байрыг мөн сумын М.Бямбадорж, эмэгтэй харваачдаас тэргүүн байрыг Булган сумын Т.Мөнгөнтуяа, дэд байрыг Бүрэгхангай сумын Д.Саранчимэг, гутгаар байрыг Хангал сумын Ж.Марал нар эзэллээ.

相关新闻