“Эрчим” баг “Алтайн барс”-ыг хожиж, энэ оны улсын аваргаар шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-05-24 23:07:22

Булган /МОНЦАМЭБулган аймагт зохион байгуулсан тус аймгийн Могод сумын харьяат, УИХ-ын гишүүн асан, Гар бөмбөгийн спортын олон улсын хэмжээний мастер Н.Содномдоржийн нэрэмжит Гар бөмбөгийн насанд хүрэгчдийн 2019 оны улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд Б.Даринчулуун дасгалжуулагчтай “Эрчим” баг түрүүллээ.          Б.Мөнгөндөл дасгалжуулагчтай “Алтан барс”, Б.Болд дасгалжуулагчтай “Замчин” баг удаах байр эзлэв.

Эмэгтэй гар бөмбөгчдөөс С.Дэлгэрмаа дасгалжуулагчтай “Хилчин” спорт хорооны баг түрүүлж, Булган аймгийн Л.Очгэрэл дасгалжуулагчтай “Булган”, Орхон  аймгийн Д.Баасанхүү дасгалжуулагчтай “Орхон” баг хоёр, гуравдугаар байрт шалгарлаа.

-Манай улсын гар бөмбөгийн спортын өндөр ур чадвартай, лигийн тэмцээнд өрсөлддөг шилдэг тамирчид оролцож тэмцээний чансааг харуулсан нь онцлог байлаа гэж аймгийн Биеийн тамир спортын газрын дарга А.Ханддорж ярилаа.

Гар бөмбөгийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн шилдэг тамирчин, дасгалжуулагч, шүүгчдийг 15 төрлөөр шалгаруулан урамшууллаа.

相关新闻