“Холливудад нэг удаа” киноны шинэ трэйлер цацагджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА.
/TASS/. “Sony
Pictures Entertainment”
Америкийн жүжигчин Квентин Тарантиногийн “Холливудад нэг
удаа” киноны трейлерийг танилцуулжээ.
Лос Анжелес дахь 1969 оны үеийн үйл явдлыг дүрсэлсэн уг кинонд телевизийн
од байсан Рик Далтон, түүний орлон тоглогч Клифф
Бут нарын тухай өгүүлдэг байна. Цуврал
алуурчин Чарльз Мэнсонтой холбоотой үйл явдал болон найруулагч Роман Поланскийн
гэргий Шэрон Тейтийн амийг хөнөөсөн хэрэг гарах үед үйл явдал өрнөдөг байна.
Тус кинонд Леонардо Ди Каприо, Брэд Питт, Марго Робби, Аль Пачино, Курт Рассел, Тимоти Олифант, Дакота Фаннинг, Люк Перри зэрэг алдартай жүжигчид дүр бүтээжээ.