2019 оны улсын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймагт тус аймгийн Могод сумын харьяат, УИХ-ын гишүүн асан, гар бөмбөгийн спортын олон улсын хэмжээний мастер Н.Содномдоржийн нэрэмжит гар бөмбөгийн насанд хүрэгчдийн 2019 оны улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Тэмцээнд 17 багийн 200 орчим тамирчин оролцож байна. Гар бөмбөгийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаа орон нутагт болж байгаагаараа онцлог юм гэж аймгийн Биеийн тамир спортын газрын дарга А.Ханддорж ярилаа.
Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24 хүртэл үргэлжилнэ.