Могод сумын ЗДТГ шинэ байртай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-05-07 21:33:19

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Могод суманд ЗДТГ-ын шинэ байрны шав тавилаа.

          Тус сумын ЗДТГ-ын барилгыг улсын төсвийн 825,1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэ жил барьж, ирэх 11-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна гэж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Мэндсайхан ярилаа.

          Сумын ЗДТГ хуучин нэгдэл байх үеийн албан конторт төрийн үйлчилгээ үзүүлж байсан бөгөөд мэргэжлийн байгууллага барилгыг ашиглахыг хориглосноор цэцэрлэг байсан сүрлэн байшинд хоёр дахь жилдээ алба хашиж байгаа юм.

相关新闻