“Булганхангай-Ирээдүйн түмэн эх 2019” хурдан морины уралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-05-06 21:21:32

Булган /МОНЦАМЭ/ “Булганхангай-Ирээдүйн түмэн эх 2019” аймгийн хаврын бүсийн хурдан морины уралдаан Булган суманд боллоо.

Азарганаас бусад насны морьдын уралдаанд 300 гаруй хурдан хүлэг давхижээ.

Их насны морьдоос Булган сумын уяач Н.Наяндунгийн саран зээрд түрүүлж, Тэшиг сумын уяач З.Тэмүүлэнгийн хээр аман хүзүүнд давхиж, Сэлэнгэ сумын уяач М.Энхбатын загал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач н.Цэрэндондовын хүрэн, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уяач Л.Төмөрбаатарын хүрэн айрагдлаа.

Баяннуур сумын аймгийн алдарт уяач С.Манлайбаярын хээр соёлон түрүүлж, Орхон сумын аймгийн алдарт уяач Б.Батсайханы бор аман хүзүүдэж, Бүрэгхангай сумын уяач Б.Баярсайханы сартай хул, Архангай аймгийн Цэцэрлэг сумын уяач Н.Тайванбаатарын Хонгор, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач М.Батбаярын хээр соёлон айрагдлаа.

        Хязаалан насны морьдоос Хутаг-Өндөр сумын уяач Н.Уранбаяр хар магнайлж, Дашинчилэн сумын уяач А.Ганбатын хүрэн, Баян-Агт сумын уяач Б.Навааны янзага буурал, мөн сумын Н.Намнансайханы халтар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын н.Болдбаатарын буурал халзан хязаалан айргийн тавд давхилаа.

      Шүдлэн насны хурдан хүлгийн уралдаанд Булган сумын уяач М.Поолонгийн хул, Баян-Агт сумын уяач Г.Зоригтбаатарын хээр, Хутаг-Өндөр сумын уяач Г.Төрмөнхийн хээр халзан, Сэлэнгэ сумын М.Нуваантаяагийн саарал, Баян-Агт сумын уяач П.Отгонтэнгэрийн хээр шүдлэн айрагт хурдаллаа.

       Дааганы уралдаанд Хутаг-Өндөр сумын Б.Лхагвадоржийн сартай хул түрүүлж, Тэшиг сумын уяач O.Мөнх-Эрдэний шарга, Баян-Агт сумын уяач Г.Ган-Эрдэний хээр, Хутаг-Өндөр сумын уяач Л.Өлзийбаатарын хүрэн, мөн сумын уяач Т.Сүхбаатарын хонгор айрагдав.

        Хурдан морь унасан зарим хүүхэд уралдааны замыг дөтөлснөөс болж гуу жалга руу орж мориноосоо унасан явдал энэ уралдааны үеэр гарлаа.


相关新闻