Монгол Улсын хаан наймдугаар Богд Жибзундамба хутагтын тусгай үзэсгэлэн гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-01 17:02:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХ зууны Монголын сэргэн мандалтын эхийг тавьсан цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Монгол Улсын хаан наймдугаар Богд Жибзундамбын түмэн өлзий гийсний 150 жилийн ойд зориулсан тусгай үзэсгэлэн өнөөдөр Монголын Үндэсний музейд нээгдлээ.


Тусгай үзэсгэлэнд хутагтын эдлэл хэрэглэл, намтар цадиг, бүтээл туурвилын сүмбүм, Наймдугаар Богд Жибзундамба хутагтын шашин ном, төр ёсны үйлд холбогдох айлтгал, зарлиг лүндэн, захидал зэрэг баримт бичгүүд, гэгээн лагшинг нь сүүдэрлэсэн гэрэл зургуудын ховор нандин цуглуулгаас бүрдсэн түүхийн нэн үнэ цэнэтэй, ховор чухаг нийт 60 гаруй үзмэрийг дээжлэн тавьж олон нийтэд үзүүлж байгаа юм.


Наймдугаар Богдын эдэлж хэрэглэж байсан эд зүйлсээс толилуулья.





相关新闻