Стандартуудыг катологижуулснаар үйлчилгээ хялбар болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/.Завханы
Стандарт хэмжил зүйн хэлтэс сүүлийн хоёр жил 97 стандартыг каталогижуулжээ.
Стандартын үйлчилгээ авах иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад цаг хугацаа хэмнэх, бүтээгдэхүүн үйлчилгээг сонгох, мэдээлэл лавлагааны үйлчилгээг цогцоор хүргэх зорилгоор энэхүү катологийг гаргажээ.
Тухайлбал хэрэглэгчид зориулсан
үйлчилгээ, хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрийн эрүүл ахуй, хүрээлэн буй
орчин, усны чанар зэрэг 97 стандарт каталогитой болжээ. Стандартуудыг
катологижуулснаар салбар сангийн стандартын фондын эмх цэгц сайжирч үйлчилгээ
үзүүлэхэд хялбар болсон байна. Стандарт хэмжил зүйн хэлтэс өнөөдрийн байдлаар 65 байгууллага, аж
ахуйн нэгж иргэнд 110 төрлийн стандартаар үйлчилжээ.