"Наран ургахуй" эмгэнэлт жүжиг өнөө, маргааш тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймгийн “Монгол туургатан театр”-ын хамт олон “Наран ургахуй” эмгэнэлт драмын жүжгийг Улаанбаатар хотноо өнөө, маргааш УДЭТ-ын тайзнаа тоглоно.
Хятадын эмгэнэлт жүжгийн "хаан“ гэгддэг Цао Юү-ийн зохиол тус жүжгийн ерөнхий найруулагчаар Монгол туургатан театрын захирал Д.Мөнхбат ажилласан байна. Жүжигчин Р.Янжиндулам, МУСТА Д.Цэрэнчимэд, Б.Сүхбаатар, Б.Гансүх, Б.Энххэрлэн, Б.Дарь, С.Сувдаа, Э.Цэгмэд, Г.Тэмүүжин, Г.Тэмүүжин, Ж.Сандаг-Очир нар дүр бүтээжээ.
Энэхүү жүжиг нь “Давс мэт инээд, чихэр мэт нулимсны цаана эрээнтэй бараантай амьдрал үргэлжилж, ариун хайр, гэнэн мөрөөдөл, өш хонзон, атаа жөтөө, үзэн ядалт болоод хүмүүн бидний хэдий нь дасан, толгой өндийх ч завгүй амьдарч буй эмгэнэлт цагийг дэлгэн үзүүлсэн" гэж жүжгийн найруулагч хэлж байна. Уй гашуу жад мэт үгийн хурцаар сүлбэж, доройтуулсан ч гэлээ амьдрал наран мэт мандаж болдгийн учрыг энэ жүжиг үзэгчдэд ухааруулна.