Их аварга Хакүхо М.Даваажаргал Кисэносатог илүүрхэн давлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-23 19:21:42

Японы мэргэжлийн сумо бөхийн хаврын тэмцээн буюу Харү башё Осака хотноо 11 дэх өдрөө үргэлжилж 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, нэг ч унаагүй башёг тэргүүлж байсан озэки Кисэносатог итгэл төгс давж тэргүүлэгчдийн эгнээнд орлоо.

Харин озэки Гоэйдо, 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадоржийг давснаар тэргүүлэгчийн эгнээнд шилжсэн 3 дахь бөхөөр тодорлоо.Энэ өдөр озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, озэки Котошёогикүгээр найм дахь даваагаа авч 50 хувийн амжилтаа хийв.

Гуравдугаар сарын буюу Харү башёгийн 11 дэх өдрийн дараах байдлаар Их аварга Хакүхо М.Даваажаргал, Японы хоёр озэки Кисэносато, Гоэйдо нарын хамт 10 даваа, нэг унаатай башёг тэргүүлж эхэллээ. Харин тэдний араас М-6 Миёогирюү ганцаараа есөн даваа, хоёр унаатай нэхэж явна.

Монгол сумочдын амжилтыг сонирхуулбал, Их аварга Хакүхо М.Даваажаргал 10-1, Их аварга Харумафүжи Д.Бямбадорж 7-4, Их аварга Какарюү М.Ананд 8-3, Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 7-4, Маэгашира 5 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 5-6, Маэгашира 8 Таканоива А.Баасандорж 6-8, Маэгашира 10 Тамаваши Б.Мөнх-Оргил 6-5, Маэгашира 11 Ичиножёо А.Ичинноров 8-3 гэсэн амжилт үзүүлээд байна.

Д.Өлзий

相关新闻